AGRO BAYДэвшилтэт Шингээгч Технологи

Усалгаа

−50%

Зардлын хэмнэлт

Ургац

+20–70%

Тариалангийн өсөлт

Суулгац

99%

Амьдралтын түвшин

Шингээлт

350+ мл/г

Ус барих чадвар

АгроБэй-н тухай

Монгол улсын газар нутгийн 77 хувь нь доройтсон.

Энэ тоо бидний хувьд статистик биш — бид үйлдэл хийж үүнийг бууруулах ёстой. Үүний тулд бид АгроБэй-г үүсгэн байгуулсан. Бидний зорилго маш энгийн: цөлжилт, усны хомсдол, газрын доройтол, ургацын бууралтыг бууруулах. Үүний хэрэгсэл нь — олон улсад шалгагдсан, ус хадгалах, хөрсний чийг баригчийг Монголын ой, тариалан, уурхайн нөхөн сэргээлтийн салбарт хүртээмжтэй болгох.

Монголын говь нутгийн гэр, мод — газрын доройтлын жишээ

Шийдэл: Хөрсний чийг баригч

Хэрхэн ажилладаг вэ?

  1. 1Чийг баригчийг ургамалд тохируулан хөрсөнд суулгана
  2. 2Чийг баригч нь өөрийн жингээсээ 350+ дахин их ус шингээнэ
  3. 3Хөрс хуурайшихад 80%+ чийгийг үндэст буцааж өгнө
  4. 4Жилд дунджаар 17% нь уусдаг тул 3–5 жилийн турш чийгээ барина

100% байгальд ээлтэй, биологийн задралд ордог, хоргүй.

Хөрсийг сийрэгжүүлж, ерөнхий бүтцийг сайжруулна
~30%
Ургацын хэмжээг нэмэгдүүлнэ
~65%
Бордооны үр ашгийг нэмэгдүүлнэ
~95%
Модны суулгацын амьдрах чадварыг нэмэгдүүлнэ

Туршилтаас хэрэглээ хүртэл

Ойжуулалт, тариалан, уурхайн нөхөн сэргээлтийн төлөвлөгөөндөө чийг баригч нэмэх үү? Бид зөвлөгөө, дээж, захиалгын нийлүүлэлтийг бэлтгэн өгнө.

Бидэнтэй холбогдох